builderall

Сайн байна уу.  
Миний сайтад зочилж байгаа танд баярлалаа. 

 

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт 10 гаруй жил,  боловсролын салбар 5 жил ажилласан. Сүүлийн жилүүдэд сургалтын вэб хөгжүүлэх, цахим хэрэглэгдэхүүн, цахим хичээлийн контент боловсруулах, цахим сургалт зохион байгуулах тал дээр түлхүү ажиллаж байна.
 

    2019 оноос хойш www.tend.mn  сургалтын веб сайтаар дамжуулан хэд хэдэн цахим сургалтыг амжилттай зохион байгуулж байна. 

2020 онд “ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГЫГ ЦАХИМ СУРГАЛТАНД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ, ЦАХИМ СУРГАЛТЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ НЬ”  хөтөлбөрөөрөө төрөлжсөн сургалт зохион байгуулах эрхийг БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТЭЭС АВСАН. 
                                                                                                                                                              Эх сурвалж  https://bit.ly/3jOuy5c

✍️ Багш нарт цахим хэрэглэгдэхүүн, цахим хичээлийн контент хийхэд ашиглагддаг зарим программ хангамж, хэрэглүүрийг нь ашиглаж сурахад нь туслахын зэрэгцээ  өөрийн сурч мэдсэн зүйлсээ контентоор дамжуулан хуваалцахаар Tend.mn-ийн олон мянган гишүүдэд зориулсан контент бүтээж Tend.mn веб сайт болон сошиал (YouTube суваг, Facebook)  сувгуудаараа  хүргэж байна.


🎬 Миний Youtube суваг дээрх хамгийн их үзэлт хандалт авсан видеог энд дарж үзээрэй. 
🎬Facebook page  дээрх хамгийн их үзэлттэй видеог бас эндээс үзээрэй.



 

Бусад зүйлс
🎓 Би гар нэхмэл хийх, онлайнаар ажиллах,  интернэт маркетинг сонирхон судалдаг, ном унших, кино үзэх дуртай.
 Би Facebook page, Youtube  суваг дээр хийж байгаа ажлынхаа талаар хуваалцадаг.  Энэ нь  алсаас танд сонирхолтой Tuvshee-Tend  page, Tuvshee-tend youtube сувгийг дагаарай.








 

🤑 Их сургуулийн 2 -р дамжаагаа дүүргэсний дараа  зуны амралтаараа 10 хурууны зөв байрлалаар 10 хуруугаар бичиж сураад бие даалт, курсын ажлыг компьютер дээр бичих  ажил маань миний оюутны амьдралыг санхүүжилдэг нэг суваг байлаа.
🤑 Их сургуулийн төгсөлтийн дипломын ажлын төслөөрөө php, mysql, html ашиглан вэб сайт хийж сурсан минь маш бага цалинтай багшийн ажил хийдэг байхад нэмэлт орлоготой байхад ихээхэн хэрэг болсон.